Монголдоо үйлдвэрлэв.

Монгол Нэхмэл ХК-ийн танилцуулга

Монголын анхны ууган үйлдвэр

Манай компани 1934 онд Монголын ноос боловсруулах аж үйлдвэрийн салбарын анхны машинт үйлдвэрийн суурин дээр байгуулагдсанаас хойш өдгөө 86 дахь жилдээ ажиллаж байна. Ноос ноолуур будах, ээрэх үйлдвэрлэл, нэхэх, гүйцээн боловсруулах үндсэн цехүүд, лаборатор бүхий бүрэн шат дамжлагаар үйл ажиллагаа явуулдаг ноос, ноолууран ээрмэл, нэхмэл, сүлжмэлийн үйлдвэр юм. Компани нарийн бүдүүн ноос, сарлагийн хөөвөр, тэмээний ноос, ямааны ноолуураар хөнжил, даавуу, драп, плед, алчуур, шааль, ороолт, малгай, өмд, цамц, пальто зэрэг 200 гаруй төрлийн нэхмэл, сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.

Ээрмэлийн үйлдвэрлэл нь Япон улсад үйлдвэрлэсэн KYOWA, MURATEC үйлдвэрийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон утас ээрэх бүрэн үйлдвэр юм. Тус үйлдвэр нь холих, будах, самнах, ээрэх, ороох, давхарлах, эрчлэх дамжлагуудтай бөгөөд жилд 30,000 кг утас үйлдвэрлэх хүчин чадалтай.

2018 оноос эцсийн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг өргөтөхөөр сүлжмэлийн үйлдвэрлэлтэй болсон. Герман улсад үйлдвэрлэсэн “STOLL”, Итали улсад үйлдвэрлэсэн “COMPLETE” зэрэг сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй сүлжмэлийн үйлдвэр 18 дамжлагаар эцсийн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.